Франц улс иргэдээсээ ус, цахилгааны төлбөр авахгүй байхаар шийджээ

Франц улс иргэдээсээ ус, цахилгааны төлбөр авахгүй байхаар шийджээ

Францын эрх баригчид мягмар гарагаас эхлэн иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргасан байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Иргэдээ мөнгөгүй болгохгүйн тулд маргаашнаас эхлэн ус, хий, цахилгааны төлбөр, байрны түрээс авахгүй байхаар шийдлээ” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн дампуурах магадлалтай компаниудад 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зарлав.

Европын холбоо өнөөдрөөс эхлэн гадаад хилээ хааж, Франц улс дотоодын хөдөлгөөнөө бүрэн хязгаарлаж байгаа талаар Ерөнхийлөгч Макрон хэлсэн байна.

Хилийн хязгаарлалтыг 15 хоногийн хугацаатай тогтоохоор болсон бөгөөд нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ. Хэрвээ энэ журмыг зөрчвөл хариуцлага хүлээх аж.

Эммануэль Макрон “Бид урьд хожид байгаагүй зүйл та бүхнээс гуйж байгаагаа ойлгож байна. Гэвч нөхцөл байдал ингэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Бид дайны талбар дээр байна” гэв.

Тэрбээр Францад явуулах хоёр дахь шатны орон нутгийн сонгуулийн санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэж, тус улсад явуулж буй тэтгэврийн шинэчлэлийг түр зогсоогоод байна.

Францад хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1210-аар нэмэгдэж 6633-д хүрчээ. Энэ халдварын улмаас 148 хүн хорвоог орхисон байна.

Эх сурвалж: BBC

 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ