Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлдаг байсан этгээдийг илрүүлжээ

Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлдаг байсан этгээдийг илрүүлжээ

Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлдаг байсан этгээдийг илрүүлжээ. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн нутаг дэвсгэрт энэ оны тавдугаар сарын 29-ний өдрийн 21.30 цагийн орчимд сэжиг бүхий этгээд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарт шалгуулахаас зайлсхийж зугтаасан байна. Уг этгээдийг саатуулан шалгахад 36 настай, эрэгтэй “С” нь тус багт байрлах айлуудын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь тогтоогджээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.