Хассуурь сан, Kids art Mongolia төрийн бус байгууллагатай хамтран жил бүр хүүхдийн дотоод ертөнцийг зургийн цааснаа амилуулдаг нэгэн гайхамшигт аяллыг эхлүүлдэг. Энэ бол “Миний Мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаан юм.
- 2022 онд “Миний мөрөөдөл” гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцож хүсэл, мөрөөдлөө зурагт буулгаж байлаа. Бид 6-р сарын 12-ны өдөр “Миний мөрөөдөл” гар зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн Парк дээр зохион байгуулж олон нийтэд нээлттэй ART STREET маягаар байршуулан, шилдгүүдээ шалгаруулсан.
- 2023 онд бидний гайхамшигт аялал “Миний мөрөөдөл, миний хот” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж 6-12 насны 2800 гаруй хүүхэд багачууд маань өөрсдийн сэтгэл доторх мөрөөдлийн хотоо цаасан дээр буулгасан юм. Уламжлал ёсоор 6-р сарын 1-ний өдөр UG Arenad үзэсгэлэн гаргаж хүүхэд багачуудын маань сэтгэл доторх мөрөөдлийн хотоор хамтдаа аялсан.
Энэ удаад Хассуурь сан “Миний мөрөөдөл, миний сургууль” сэдвийг сонгож хүүхдийн амьдралын хамгийн чухал хэсэг болсон “сургууль” тэдний сэтгэл дотор хэрхэн сүндэрлэж байдгийг харахыг зорилоо. Өнөөдөр бид уралдаанд оролцсон 1000 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж шилдгүүдээ шалгаруулан хамтдаа баярлаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХАССУУРЬ САН