"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ хэлэлцэж дууслаа.
Тус ТББХ нь 25 гишүүнтэй бөгөөд 23 гишүүн нь хуралдаа оролцсон бөгөөд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг баталъя гэдгээр нууц санал хураалт явуулж, Байнгын хорооны гишүүдийн 73.9 хувь нь дэмжлээ. Сонирхуулахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналыг нууцаар хураая гэдэг саналыг МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргаж, түүнийг саналыг байнгын хорооны гишүүдийн 69.6 хувийн саналаар дэмжсэн юм. Харин уг хоёр санал хураалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчил үүсэх тул оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд түүнийг санал хураалтаас хассан юм. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 17 гишүүн буюу 73,9 хувь нь дэмжлээ. Харин итгэл хүлээлгэхийг дэмжээгүй нь 6 гишүүн буюу 26,1 хувь байлаа.