Өнөөдөр 12:00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тухай тогтоолын төслийг баталъя гэдгээр нууц санал хураалт явуулж, тус байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар дэмжсэн.
Тэгвэл өглөө 10:00 цагт эхлээд түр завсарлаад байсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан яг одоо үргэлжилж эхэлсэн байна. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёолол "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэе" гэж гарсан тул АН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр хуралдаж эхэллээ.