Б.Баярбаатар: УИХ-ын гишүүд аливаа асуудалд ямар байр суурь илэрхийлж байгаагаа ил тод нээлттэй өгөх нь зүйтэй

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүд аливаа асуудалд ямар байр суурь илэрхийлж байгаагаа ил тод нээлттэй өгөх нь зүйтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үлдэх үү, огцрох уу гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэж, итгэл үзүүлэхээр боллоо.

Тус хороо 25 гишүүнтэй. Тэдний дунд парламентад суудалтай намын дарга нар болох УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Гантөмөр, Т.Доржханд, Б.Батбаатар нар бий. Мөн Санал тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажилласан. Тэгвэл тус байнгын хороо хуралдаж, нууц санал явуулж, 73,9 хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг дэмжээд байна.

Тэгвэл ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Санал хураалтыг нууцаар цаасаар явуулах эсэх асуудал дээр санал хураахад миний бие эсэргүүцсэн. Санал хураалтыг нээлттэй ил тод явуулахыг хүссэн. Гэсэн ч олонх нь нууцаар цаасаар санал хураах саналыг дэмжлээ. УИХ-ын гишүүд жирийн иргэн бус иргэдийн сонголтоор гарч ирсэн төлөөлөх хүмүүс. Аливаа асуудалд ямар байр суурь илэрхийлж байгаагаа ил тод нээлттэй өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ерөнхий сайдаас асуултаа гүйцэт асууж чадаагүй. УИХ-ын чуулган дээр дахиад асуултууд асууна” гэлээ.