Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн. Харин тус байнгын хорооны санал тодорхой болсон тул УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж эхлээд байна. Тэгвэл АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэх чуулганы хуралд орохгүй байхыг саналыг гаргаж, гишүүдийнхээ дунд санал, шүүмжлэлийг өрнүүлээд байгаа аж. УИХ дахь АН-ын бүлгийн хурал үргэлжилж байна.
