"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" асуудлыг УИХ-аар хэлэлцэж, одоо гишүүдийн саналаар үргэлжилж байна. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы танхимд орж ирэх гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байна" гэж мэдэгдлээ.
