УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, олонх дэмжээгүй тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцсон.
Иймд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсонд тооцож буй бөгөөд Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох учиртай. Харин дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм.