Галын улмаас “ДЦС-3” дотооддоо "онц байдал зарласан" гэх мэдээлэл байна

Галын улмаас “ДЦС-3” дотооддоо "онц байдал зарласан" гэх мэдээлэл байна

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн барилгад энэ сарын 02-ны 00:25 цагийн үед гал гарч, “ДЦС-3” ТӨХК-ийн ашиглалтын инженер 47 настай Д.Х гэх хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн ээлжийн дарга 39 настай Т.Б угаарын хордлогод өртөж, Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж байгаа юм. 

Галын улмаас станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор, барилгын зүүн урд хана, дээвэр нь галд өртсөн гэдгийг эх сурвалж мэдээлж буй. Улсын онцгой объект болох “ДЦС-3”-т гал гарсан шалтгаан нөхцөл, хүний амь үрэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа аж. Тэгвэл эдгээр нөхцөл байдлын улмаас “ДЦС-3” дотооддоо онц байдал зарлан, ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Удахгүй нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө" гэлээ. 

Б.Мөнхсайхан




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө