Зургадугаар сард сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монголд болно

Зургадугаар сард сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монголд болно

Манай улсад энэ сарын 18-наас 29-нийг дуустал 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн төв талбайд болно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр /2025.06.03/ мэдээллээ.

Тодруулбал зургадугаар сарын 19-29-ний өдрийг дуустал “FIBA 3х3 Women’s Series”, 20-21-ний өдрийг дуустал Их дуулга, 23-29-ний өдрийг дуустал Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болно. Зохион байгуулагчдын зүгээс "3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг дээрх гурван төрлөөр эх орондоо зохион байгуулсан анхны улс болж байгааг онцолсон" юм.

Эмэгтэйчүүдийн дэлхийн цувралд нийт 12 баг өрсөлдөнө. Манай улсаас “Улаанбаатар Амазонс” баг оролцоно. Харин Их Дуулга тэмцээнд 12 баг өрсөлдөх юм. Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо 2017 оноос хойш олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлүүлээд жилд 4-5 тэмцээнийг тогтмол зохион байгуулж иржээ. Манай улсад зохион байгуулагдаж байсан тэмцээнүүдээс энэ удаагийн тэмцээн олон улсад зэрэглэл өндөрт тооцогдох анхны тэмцээн гэдгийг онцолж байлаа.

Б.Энхмаа