"Чи манай намын нэрээр гарсан, кнопоо МАН дээр дар гэж дарамтласан" гэж Н.Энхчимэг мэдэгджээ

"Чи манай намын нэрээр гарсан, кнопоо МАН дээр дар гэж дарамтласан" гэж Н.Энхчимэг мэдэгджээ

МАН-ын Засгийн газарт ХҮН намын дарга Т.Доржханд, П.Наранбаяр үлдэхийн тулд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" саналыг өгсөн байж магадгүй байгаа нь зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. 

Мөн өчигдөр /2025.06.02/ болсон УИХ-ын чуулганы үеэр ХҮН намын зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл, "ХҮН нам ямар ч дотоод ардчилалгүй болсон. Б.Найдалаа, П.Наранбаяр нар удаа дараа үг цэгнэж, кнопоо дарсангүй гэж дарамталсан. Би хамгаалалт хүсмээр байна, тэсэхгүй нь" гэж мэдэгдсэн. Тэгвэл 2020 оны орон нутгийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшиж, Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдож байсан Н.Энхчимэг өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг нийтэлсэн байна. 

Тэрбээр, "2020 онд Баянгол дүүрэгт АН, МАН 2 тэнцэж хүн намд бид 2 суудал авахад надад бас шахалт үзүүлж байлаа. Чи манай намын нэрээр гарсан, кнопоо МАН дээр дар гэж дарамтласан. Би та очоод кноп дарах уу, миний ялсан ялалт шүү гэж байв. Наранбаяр бас л хүн хог ш дээ" хэмээн жиргэжээ.