Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу маргааш /2025.06.04/ Засгийн газар хуралдах ёстой. Гэхдээ улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор маргаашийн Засгийн газрын хуралдаан болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Тэгвэл яг одоогоор Засгийн газрын хурлын тов зарлагдаагүй байна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Хуулинд заасны дагуу дараагийн Засгийн газар бүрдэж, тамгаа хүлээлгэж өгөх хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хэвийн үргэлжлүүлэх юм.