Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг 11:00 цагаас товложээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг 11:00 цагаас товложээ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хуралдуулахаар товложээ. 

УИХ-ын чуулганыг өнгөрсөн даваа гарагт ээлжит бусаар хуралдуулж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжээгүй юм. Ингэснээр Үндсэн хуулийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд огцроч байгаа бөгөөд дараагийн ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох ёстой. Харин дараагийн Ерөнхий сайд сонгогдож, кабинетын гишүүд шинээр бүрдэх хүртэл Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явуулах ёстой. Иймд өнөөдөр Засгийн газар 11:00 цагаас хуралдахаар тов гаргасан байна. Хэлэлцэх асуудлын талаар бид эргэн мэдээлэх болно.