ОХУ, БНХАУ-аас Монгол Улс руу 180 сая удаа цахим халдлага хийсэн гэв

ОХУ, БНХАУ-аас Монгол Улс руу 180 сая удаа цахим халдлага хийсэн гэв

Монгол Улс нь 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103-т буюу бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн байна.

Тухайлбал, кибер аюулгүй байдлын талаар албаныхны танилцуулсан тоо баримтаас дурдахад, өнгөрсөн 2024 оны байдлаар Монгол Улс руу ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт хийжээ.

Эдгээр нь төрийн нууцад хамааралтай мэдээлэл олзлох, хүний хувийн эмзэг мэдээллийг барьцаа болгох сэдлээр олох, хулгайлах зорилго агуулсан халдлага байх магадлал өндөр хэмээн үзэж буй аж.

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу чиглэсэн нь болгоомжлол төрүүлж буй юм. Мөн 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд, нэг хувь нь хууль сахиулах байгууллага руу чиглэсэн байдал илэрчээ.