Засгийн газрын хуралдаанаар “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар хэлэлцэж байна.