Согтуурсан үедээ нэг ойтой хүүхдийн амь насыг хөнөөсөн этгээдэд 14 жилийн хорих ял оноолоо

Согтуурсан үедээ нэг ойтой хүүхдийн амь насыг хөнөөсөн этгээдэд 14 жилийн хорих ял оноолоо

Төв аймгийн Баянхангай суманд оршин суудаг 61 настай иргэн Л.Пүрэвсүрэн гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 03-ны өдөр гарсан билээ. 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас улмаар прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 10.1-3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэж, өчигдөр буюу зургаадугаар сарын 03-ны өдөр шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс Л.Пүрэвсүрэнг “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэм буруутайд тооцож, түүнд 14 жилийн хорих ял оноожээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө