Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоожээ

Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоожээ

Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай эрэгтэй М-г Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар 2025 оны 4-р сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна. Иймд Та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.