УИХ-ын чуулганаар хоёр тогтоолын төслийг сонсоод завсарлалаа

УИХ-ын чуулганаар хоёр тогтоолын төслийг сонсоод завсарлалаа

УИХ-ын өнөөдрийн /2025.06.05/ хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлах ба баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоод завсарлалаа. 

Улмаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг урьд хэлэлцсэн байсан тул шууд санал хурааж, гишүүдийн олонхоор эцэслэн баталлаа. Цаашлаад дараах хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо.

  • 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль
  • Өрийн удирдлагын 2026-2028 оны стратеги батлах тухай тогтоол
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах
  • Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах
  • ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах
  • ААНОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах
  • ЖДҮҮг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах
  • Хуулийн төсөл буцаах тухай тогтоол
  • ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолын төсөл зэргийн эцсийн найруулгад саналтай гишүүн байгаагүй тул, эцсийн найруулгыг сонссонд тооцлоо. Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв. Маргааш чуулган хуралдахаар товлоогүй байгаа юм.