Ц.Туваан: "Олон овоот"-д хохирол учирсан эсэх мэдээлэл байхгүй байна. Бүх зүйл хуулийн дагуу явна

Ц.Туваан: "Олон овоот"-д хохирол учирсан эсэх мэдээлэл байхгүй байна. Бүх зүйл хуулийн дагуу явна

"Олон овоот"-ын ордын лицензийг Г.Алтжин агсны хүүхдүүдэд хууль бусаар шилжүүлсэн гэх асуудлыг УУХҮ-ийн сайд Ц.Туваанаас тодрууллаа. 

Тэрбээр, "Манай намын найман сайд өргөдлөө өгсөн. Гэхдээ Засгийн газарт орж ажиллаж байгаа бид наймаар АН дуусахгүй. Цаана нь 34 УИХ-ын гишүүн байгаа. АН-ыг ажилгүй гэх мэтээр муулсан, МАН Бага хурал дээрээ ч хөөсөн шийдвэрийг гаргасан. Би тэрэнд нь эгдүүцэж үг хэлсэн юм. Манай намд ажиллах боловсон хүчин байгаа шүү гэсэн утгаар л хэлсэн. Манай найман сайд сая Засгийн газарт орсон ч дагаад маш их боловсон хүчин, залуучууд төрд өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байгаа. Муу хэлэгдээд байгаа хяналтын менежер, бүтээмжийн менежер гэх мэт ганц нэг улсууд бий. Өөр хүмүүс ч байгаа. Энэ хүмүүс ажлаа муу хийсэн гэсэн нэг ч үг сонсоогүй. Тэгэхээр би тэр хүмүүсийг бодож манай нам бол ажлаа хийж чаддаг хүчин шүү гэдэг утгаар хэлсэн.

Баялгийн сангийн хууль өнгөрсөн онд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хамтарсан Засгийн газарт ирсэн. Үр дүн зөндөө  л гарсан. Эхнээсээ уул уурхайн компаниудтай хэлэлцээрээ хийгээд явж байлаа. Харин "Олон овоот"-ын асуудлыг хууль бусаар ухаж байгаа бол цагдаагийн байгуулага зогсоох эрх нь байгаа шүү дээ. Хохирол учирсан эсэх нарийн мэдээлэл нь байхгүй байна. Хэн ч байсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар бичиг ирснийг нь эхлээд харкя" гэлээ. 

ШУУД: