Б.Мөнхсоёл гишүүнд улс төр, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, намын гишүүдээс уучлал гуйлгахыг шаарджээ

Б.Мөнхсоёл гишүүнд улс төр, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, намын гишүүдээс уучлал гуйлгахыг шаарджээ

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нь энэ сарын 03-ны өдөр /2025.06.03/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө  "Шулуухан хэлэхэд, ХҮН нам тарах хэрэгтэй. Дотоод ардчилал байтугай байхгүй. Хамтарч кноп дарсангүй гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Найдалаа нэг удаа ширээ цохиж босч ирсэн. Энэ талаар Ёс зүйн байнгын хороонд хандсан. Баярбаатар дарга мэдэж байгаа. Хүний эрхийн байгууллага болон олон улсын парламентчдын бүлгэмд хандахаар захиагаа бичээд хүлээж байсан. Мөн Наранбаяр гишүүн асуудлыг дэмжсэнгүй гэж дарамталдаг" зэргээр ярьсан. 

Тэгвэл түүний энэ мэдээлэлтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн ХҮН намын хорооны тэргүүлэгчид хуралдсан байна. Ингээд Б.Мөнхсоёл гишүүнд улс төр, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хрэгслээр дамжуулан ХҮН намын гишүүдээс уучлал гуйлгах ёстой гэсэн байна.