МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.06.04/ хуралдахаар товлоод байсан ч хойшлуулсан бөгөөд өнөөдөр /2025.06.11/ 11.00 цагт хуралдахаар товлоод байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөлөөр дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Улмаар кандидатыг МАН-ын Бага хурлаар оруулж олонхын саналаар баталгаажуулах юм. Дараа нь Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар оруулах хуультай.