Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийг өчигдөр /2025.06.06/ Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгч нарыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байдаг.
Тэгвэл "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул түүнийг баривчлах шийтгэлийг түр түдгэлзүүлж, Ж.Энхжаргаланг өчигдөр орой сулласан байна. Одоогоор Ж.Энхжаргалангийн давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.