Эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй этгээдийн төмсөгийг нь зүсэж, хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй этгээдийн төмсөгийг нь зүсэж, хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Олон нийтийн сүлжээнд өнөөдөр /2025.06.06/ "Хохирогч өмнө нь эмэгтэй хүнд хүч хэрэглэн хүчирхийлсэн тул дүүгийнхээ өшөөг нь авахаар холбогдох этгээдүүдэд зодуулж, амиа алдсан байж болзошгүй" гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар “Энэ сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрших хашаан дотор байх амбаарт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгахад талийгаач Б-гийн төмсөгний арьс зүсэгдсэн шархтай, их хэмжээний цус алдсан байдалтай нас барсан байжээ. Өдгөө уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоон, цагдан хориод байгаа  аж. Харин ямар шалтгаанаар эл хэргийг үйлдсэн зэрэг зүйлс нь шалгалтын ажиллагааны дараа тодорхой болох юм байна. Магадгүй дээрх цахим сүлжээнд мэдээлэгдсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад ийнхүү бүртгэгдсэн байж болзошгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.МӨНХСАЙХАН