Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ хуралдаж Б.Энхжаргалангийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авчээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ хуралдаж Б.Энхжаргалангийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авчээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг өнөөдөр /2025.06.09/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ хуралдаж, шийдвэрлэсэн. 

Энэ талаар Ж.Энхжаргалан өөрийн албан ёсны хуудаст "Намайг ажиллах хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүлээж авсан газар нь бүрэн бүтэн, энэ тэнд ямар нэгэн тавьсан өр ширгүй, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, борлуулалт нь дүүрэн, харилцах дансандаа 1 тэрбум 56 сая төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна. Энэ жилийн баяр наадмын хувьд цэнгэлдэх хүрээлэнгээс шалтгаалах засвар үйлчилгээний ажлууд хэвийн явж байгаа бөгөөд энэ жил ямар нэгэн алдаа дутагдал байхгүй сайн төлөвлөлттэй наадам болно гэдэгт итгэж байна" гэжээ.