Өчигдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 06-ны өдөр “Шуурхай мэдээ” цахим хаягт "энэ улсад замын хөдөлгөөний дүрэм байгаад яах юм. Нэг бол бүгдээрээ дүрэмгүй амьдарцгаая" гэсэн утга бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Өлзий төвийн уулзвар замд lexus hs250 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үйлдэлд Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дэх хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ: