СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүгээ аврах гэж ус руу ороод өөрөө энджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүгээ аврах гэж ус руу ороод өөрөө энджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн нутаг “Сэлэнгэ мөрөн”-ийн эрэг дээр амарч явсан нэг хүн нь голын усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 12:54 цагт хүлээн авсан аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат Ч /9 настай, эрэгтэй/ голын усанд орж байгаад живэхэд нь түүний аав, иргэн Ч /45 настай, эрэгтэй/ аврах гэж голын ус руу ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тус өдрийн 14:38 цагт голын усны 3 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна. Тухайн хүүхдийг хамт явсан бусад хүмүүс нь аварч, голын эрэгт эсэн мэнд гаргажээ.