СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 21 настай эмэгтэй телеграммаар 41 сая төгрөгөө залилуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 21 настай эмэгтэй телеграммаар 41 сая төгрөгөө залилуулжээ

Телеграмм ашиглан бусдад 41.2 сая төгрөгөөр залилуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Ард кино театрын ард телеграмм ашиглан залилуулсан” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 18-ны өдөр иржээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Н гэх 21 настай эмэгтэй телеграмм ашиглан өөрийн Төрийн банкны ..... тоот данснаас Ариг банкны дансанд 300.000, Хаан банкны дансанд 3.990.000, 4.900.000, 2.000.000, 4.990.000, 10.000, 2.500.000, 1,880,000, 2,500,000 төгрөг, Хаан банкны ....... тоот данснаас Хаан банкны дансанд 16,650,000 төгрөг, 1,550,000 төгрөг гэсэн дүнгээр 11 удаагийн гүйлгээгээр нийт 41,270,000 төгрөг шилжүүлж залилуулсан байна. Уг хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.