Шүхрээр нисэж байсан Монгол Улсын нэг иргэн БНСУ-ын нэг иргэн тус тус осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу энэ оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 14:40 цагийн орчимд БЗД-ийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгуулллагаас мэдээллээ.