СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага мөргөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага мөргөжээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр цахим орчинд приус 20 маркийн автомашин тоормосгүй болоод хашлага мөргөчихлөө гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.

ВИДЕО: 

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “ Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний өдөр “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сонсголонгийн замд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, улмаар хашлага мөргөж, осол гаргасан байна. Тус хэргийн Хан-Уулын Замын цагдаагийн хэлтэс шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.