Ураныг эсэргүүцсэн нэр бүхий иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр гарсан билээ.
Улмаар тухайн хэрэгт Б.Хөхөө нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байсан бөгөөд хуулийн байгууллагаас хэргийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн Байгаль орчны газар руу хэргийг шилжүүлсэн байдаг.
Тэгвэл Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан нэр бүхий хүмүүст торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тэднийг зөвшөөрөлгүйгээр ховор болон нэн ховор амьтан агнасан гэдэг шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авсан байна. Харин уурхайн үйлдвэрийн хашааны гадна үхсэн зээр авчирч хаясан үйлдэлд нь хариуцлага тооцоогүй аж.