Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарт холбогдох хэрэгт шүүхээс 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан билээ.
Гэсэн нь тухайн нэр бүхий иргэд нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан байдаг. Улмаар Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оноосон 9 хоног баривчлах шийтгэвэрийг хугацааг түр хойшлуулаад байсан юм.
Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.06.26/ Нийслэлийн Эрүүгийн хэрийн Давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, албадан сургалтад хамруулахаар боллоо.