ОХУ цэргийн мэргэжилтнүүдээ Итали Улс руу илгээв

ОХУ цэргийн мэргэжилтнүүдээ Итали Улс руу илгээв

Коронавирусний халдвартай тэмцэхэд нь туслах зорилгоор ОХУ Итали руу цэргийн мэргэжилтнүүдээ илгээжээ. Оросын цэргийн мэргэжилтнүүдийг тээвэрлэн хүргэж буй цэргийн тээврийн долоо дахь онгоц Ромын ойролцоох нисэх онгоцны буудалд газардлаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тусгай ариутгалын техник төхөөрөмжүүд, бусад шаардлагатай хэрэгсэл, цэргийн эмч, сувилагч нарын найман баг, мөн вирус, халдварт өвчин судлаач 100 орчим мэргэжилтнийг "Ил-76" загварын есөн нисэх онгоцоор хүргэнэ. Ням гарагт долоон нисэх онгоц Итали руу ниссэн гэж мэдээлжээ.