СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ

Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, нэр бүхий орон сууцны хотхоны зүүн талын шороон зам дээр хоёр настай хүүхэд автомашинд дайруулсан ухаангүй байна гэх дуудлага мэдээлэл энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад нэр бүхий иргэн приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон байжээ. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа аж. Иймд жолооч та бүхний замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.