Унаач хүүхэд амиа алдсан хэргээр 1.3 жилийн хорих ял сонссон уяачийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд ханджээ

Унаач хүүхэд амиа алдсан хэргээр 1.3 жилийн хорих ял сонссон уяачийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд ханджээ

Унаач хүүхэд амиа алдсан хэрэгт тэнссэн ч "Оршуулгын үеэр хэрэглэсэн махны мөнгийг өгөхгүй" хэмээн давж заалдаж байсан уяачид анхан шатны шүүх 1.3 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл  шүүгдэгч Я.Цогбадрахын өмгөөлөгч Улсын дээд шүүхэд хандсан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар магадлалтай, Я.Цогбадрахад холбогдох 4 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацралын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүх ирэх долдугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэхээр болжээ. Бид уг шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.