Шугамын хаалт нээх гэж орсон "Дархан-Ус суваг" ХК-ийн хоёр засварчин нас баржээ

Шугамын хаалт нээх гэж орсон "Дархан-Ус суваг" ХК-ийн хоёр засварчин нас баржээ

"Дархан-Ус суваг" ХК-д шугам хоолойн хоёр засварчин нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ хэрэг энэ сарын 28-нд бүртгэгдсэн. Тодруулбал, “Үйлдвэрийн районд байрлах цэвэр усны 600-гийн шугамын хаалт нээх гэж орсон хоёр хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг зургаадугаар сарын 28-нд хүлээн авсан аж. Мэдээллийн дагуу шалгахад "Дархан-Ус суваг" ХК-д шугам хоолойн засварчин ажилтай С , Г нар 5 метрийн гүнтэй худгийн нүхэнд ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэв.