Нийслэлийн прокурорын газраас О.П, Б.Э нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Иргэн О.П, Б.Э нар нь бүлэглэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор тэдний орон гэрээсээ дайжсан, хонох газаргүй, санхүүгийн боломжгүй байдлыг нь далимдуулан орон байраар хангаж, цахим орчинд “санхүү авна” гэсэн утга бүхий зар байршуулж, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 4 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ