Бусдын биед гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон Г.Чинзориг хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгджээ

Бусдын биед гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон Г.Чинзориг хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгджээ

Иргэн Г.Чинзориг нь авто засварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, улмаар өөрийн найз Т гэх залууг зодож, хүнд гэмтэл учруулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олны анхаарлыг татаад байгаа билээ.

Улмаар түүнийг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цаг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Г.Чинзориг нь ХХЕГ-т ажилладаг бөгөөд ёс зүйгүй, гэмт этгээдийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаа нь зохисгүй үйлдэл гэх шүүмжлэл гарсан. Тэгвэл Г.Чинзориг нь Хил хамгаалах байгууллагын анги салбарт ажиллаж байгаад орон тооны бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.