Наадмын бэлтгэл, зохион байгуулалтын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд “Хотоос гарах чиглэлд 150-300 км-т Тээврийн цагдаагийн албанаас авто эргүүлийн чиглэлд алба хаагчид ажиллана. Мөн аймгуудын нутаг дэвсгэрийн төв магистрал шугам, зам дээр алба хаагчид ажиллаж байгаа. Ус үер аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс мотоцикл, завь, морьт эргүүлүүд ажиллана. Бас цагдаагийн байгууллагаас 200 орчим гадаад хэлтэй алба хаагч, оюутан цагдаа жуулчид ихээр зорчих хэсэгт таних тэмдэгтэй үүрэг гүйцэтгэнэ. Мөн наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн рүү металл илрүүлэгчээр иргэдийн ачааг шалгаж оруулна. Хэв журмын салбар хорооноос иргэдийн тухтай наадах, иргэдийг бухимдуулахгүй байх бүх арга хэмжээг авна. Иймд иргэд та бүхэн алба хаагчийн тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандаарай” гэв.
ВИДЕО: