Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 4.45 км авто замын засвар, шинэчилж байгаа.
Тэгвэл уг ажлын хүрээнд Шарга морьтоос хойшоо 2.5 км авто замыг хааж, шинэчлэхээр болжээ. Замыг долоодугаар сарын 3-ны 00.00 цагт хааж, долоодугаар сарын 9-ний 06.00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас уриаллаа.