ТБХ:  2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.07.02/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Н.Наранбаатар зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Тодруулбал тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг орон нутгийн ерөнхий данснаас татах гэсэн заалтыг хасах санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ.

Хууль тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэг явуулсан байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө