УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр буцаагаад байсан тэд Улсын дээд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Улсын дээд шүүх тус хэргийг хэлэлцэх эсэхийг өчигдөр /2025.07.02/ хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс З.Энх-Амгаланг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэх шийдвэр гаргасан Давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв.
Ингэснээр З.Энхболд, Б. Энх-Амгалан нарын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.
Эргэн сануулахад дээрх нэр бүхий хүмүүсийг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан ч давж заалдах шатны тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Улмаар анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд З.Энх-Амгаланг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.