УИХ-ын гишүүн асан, гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох хэргийн хохирогч Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан болон бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан бол Н.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Цэрэндоржийг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.
Харин өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хурлаас "Анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна" хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм.
Тэгвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ган-Очир нь УИХ-ын гишүүн асан, гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох хэрэгт гомдол гаргаж, Улсын Дээд шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх эсэхийг нь маргааш буюу долдугаар сарын 08-ны өдөр шийдэх аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.