Нийслэлийн прокурорын газраас Б.Т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Т нь нэр бүхий компанийн хэрэгжүүлж буй дэд өртөө, цахилгаан дамжуулах кабель шугамын ажлыг улсын комиссоор баталгаажуулан, байнгын ашиглалтад хүлээн авах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна