Японд өнөө өглөөний байдлаар коронавирусний халдварын зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 1313 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Уг тоон үзүүлэлтэд Хятадын Хубэй мужаас нүүлгэн шилжүүлсэн 14 иргэн багтсан байна. Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод 212, Хоккайдод 167, Айчид 154, Осакад 149, Хиогод 119, Канагавад 87 тохиолдол бүртгэгджээ.
Мөн “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр 712 хүн коронавирусний халдвар авсан бөгөөд тэдгээрийг нийлүүлснээр Японд нийт 2025 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 55 хүн нас барсны 10 нь хөлөг онгоцны зорчигчид юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар нийт 907 хүн эдгэрч, эмнэлгээс гарсны 310 нь Японд халдвар авсан хүмүүс бол 597 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид ажээ.