Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорилоо

Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорилоо

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг айлган сүрдүүлэх аргаар 50 сая төгрөг авсан хэргээр "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг хэргээр түүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас хоёр удаа шүүхэд хүргүүлж байсан ч шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзээд байсан.

Улмаар прокурорын байгууллагаас гурав дахь удаагаа шүүхэд хорих санал хүргүүлснээр өнөөдөр цагдан хорионы шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорихоор болжээ.