Германы орон нутгийн сонгуульд монгол эмэгтэй ялалт байгуулжээ

Германы орон нутгийн сонгуульд монгол эмэгтэй ялалт байгуулжээ

Энэ сарын сүүлчээр болсон  ХБНГУ-ын Бавари мужийн орон нутгийн сонгуульд  өрсөлдсөн монгол эмэгтэй ялалт байгуулжээ. Монгол улсын иргэн Г. Очмаа Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грэйфилфинг хотын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр  сонгогдсоноор  Германы улс төрд “мандат” авсан монгол хүн боллоо.

Грэйфилфинг хот нь 14’000 мянган хүн амтай. Энэ сонгуульд тус хотод зургаан намаас тус бүр 24 хүн нэр дэвшиж, нийт 144 хүн өрсөлджээ.

Г. Очмаа бүсгүй авсан саналынхаа тоогоор нийт нэр дэвшигчдээс хоёрдугаарт бичигдсэн байна. Түүний өмнө тус хотын дарга саналын тоогоороо тэргүүлжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

45 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

46 минутын өмнө