БНТУ-ын Элчин сайдын гэргий Монголд тусгаарлалтад байх хугацаандаа “зохисгүй" аашилсан уу

БНТУ-ын Элчин сайдын гэргий Монголд тусгаарлалтад байх хугацаандаа “зохисгүй" аашилсан уу

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авчирсан билээ. 

Харин эдгээр нислэгээр ирсэн 1000 гаруй иргэдийг Улсын онцгой комиссоос анх 14 хоногт тусгаарлана гэж мэдэгдэж байсан ч өнгөрсөн долоо хоногт тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгах шийдвэр гаргасан талаараа мэдээлсэн. 

Тэгвэл тус нислэгээр Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк улс /БНТУ/-ын элчин сайдын гэр бүлийн хүн ирсэн бололтой. Энэ тухай сэтгүүлч У.Оргилмаа өөрийн твиттер хуудастаа “Туркээс Монголд суугаа Элчингийн гэргий бүр монголчуудыг тэр аяар нь боловсролгүй тэнэг гэж цамнаад, дипломат ёс жаягаар бол 24 цагийн дотор хөөгдөхөөр аашилж байна. Ерөнхийлөгчийн карантилагдаж байсан өрөөнд байрлуулж, өөр яалтайв”  гэжээ. 

Сонирхуулахад, МИАТ компани УОК-ийн шийдвэрийн дагуу саяхан буюу гуравдугаар сард Истанбул-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, тус нислэгээр 249 иргэн Улаанбаатар хотод ирсэн, тэд бүгд тусгаарлалт байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.