ЦЕГ: Гэрт нь тусгаарласан 14 иргэн агсам тавьж, эрүүлжүүлэгдсэн

ЦЕГ: Гэрт нь тусгаарласан 14 иргэн агсам тавьж, эрүүлжүүлэгдсэн

ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Манай улсын иргэд гаднаас ирээд тусгаарлагдах хугацаагаа чанд сахимаар байна. Гэрт нь тусгаарласан 14 иргэн гэртээ архидан согтуурч, агсам тавьж, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байна. Энэ бол маш ноцтой асуудал.

Коронавирусийн халдвар Монголд тарахгүй гэх баталгаа байхгүй. Тусгаарлах байрнаас гараад дүрэм зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөрчлийн тухай хуулийн 5.2, 3.14-ийн дагуу шийтгэнэ.

Өнөөдөр Улаанбаатар хотын 624 газарт хяналт тавигдаж байна. Тусгаарлалтад байх иргэдийн хаалган дээр наалт наана. Ийм цаг үед нийтийн эрх ашгаа хамгаалах шаардлагатай байна” гэлээ.