Коронавирусийн халдвар авсан ч ямар ч шинж тэмдэг илрээгүй тохиолдлууд бүртгэгджээ

Коронавирусийн халдвар авсан ч ямар ч шинж тэмдэг илрээгүй тохиолдлууд бүртгэгджээ

Сүүлийн өдрүүдэд Хятадад коронавирусийн халдварын тоо аажмаар буурч, шинээр халдвар авсан хүний тоо хоёр оронтой тоонд шилжээд буй. Гэсэн ч өнөөдөр Хятадын эх баригчид “өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй (asymptomatic) тохиолдлууд гарч байгааг анх удаа мэдэгдлээ.

Тодруулбал асимптоматик буюу коронавирусийн ямар ч шинж тэмдэггүй хүнд халдварласан 130 тохиолдлыг сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэсэн байна. Мягмар гарагийн байдлаар ийм төрлийн халдварын тоо Хятадад нийтдээ 1367 болжээ.

"Асимптоматик" төрлийн тохиолдол бусдад халдвар тараах чадвартай эсэхийг эрдэмтэд судалж байна. Гэсэн ч Хятадын эрх баригчид ийм төрлийн халдвар тээгчдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.

Эх сурвалж: Reuters